Жирэмслэх магадлалын хувь өндөр
CLWH эмнэлэг нь 19 жилийн турш онцгой өндөр төвшинд IVF-ET буюу үр шилжүүлэн суулгах ажилбарын тусламжтайгаар νргνйдэл буюу байгалиараа жирэмслэх боломжгүй гэр бүлүүдийн асуудлыг шийдвэрлэхэд хичээнгүйлэн ажиллаж ирсэн. Манай эмнэлэг 23,000 гаруй IVF-ET буюу үр шилжүүлэн суулгах ажилбар хийсэн туршлагатай бөгөөд үр шилжүүлэн суулгах ажилбарын тусламжтайгаар жирэмслэх магадлалын хувь өндөрсөж байгааг доорх хүснэгтээр харуулж байна.
Эмэгтэйн насны бүлэглэлд хамааруулан үзүүлж буй жирэмслэх магадлалын хувь
Мэргэжлийн координаторууд
Солонгос, Англи, Монгол, Орос, Хятад, Япон хэлтэй мэргэжлийн координаторууд үйлчлүүлэгчийг ирэхээс өмнөх бэлтгэлээс эмчилгээний буцах ɵдрийг хνртэл, эмчилгээний туршид таньд тулгарч буй бүхий л асуудлуудыг шийдвэрлэхэд тусална.
Эмчилгээний дараах хяналт
Бидний эмчилгээ үйлчилгээ зөвхөн Солонгостоо хязгаарлагдахгүйгээр, үйлчлүүлэгч таныг нутаг буцсаны дараа ч тухайн улсын хамтын ажиллагаатай эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч, үйлчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний дараах хяналт болон үйлчилгээгээ үргэлжлүүлдэг.
Эмчилгээний хугацааг богиносгох
Тухайн улсын хамтран ажилладаг эмнэлгүүд болон эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үр шилжүүлэн суулгах ажилбарын өмнө өндгөн эс сэдээх эмчилгээний бэлтгэл ажилбарыг хийдэг. Ингэснээр үйлчлүүлэгчийн эмчилгээний зардал болон Солонгост байх хугацааг богиносгох давуу талтай байдаг.
24/7 Шууд холбоо
Үйлчлүүлэгч та эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авахын тулд шууд холбогдож шаардлагатай зөвлөгөөг авах боломжтой.
Гадаад үйлчлүүлэгчиддээ зориулсан байр
“CLWH” эмнэлэг гадаад νйлчлννлэгчиддээ илүү үр дүнтэй эмчилгээ болон сэтгэл санааны халамж байдлыг бүрдүүлэхийн төлөө өглөөний цайтай тав тухтай орчныг бүрдүүлсэн ӨРӨӨ-г тусгайлан бэлдсэн.
Аялал жуулчлалын хөтөлбөр
Эмчилгээний үйлчилгээнээс гадна, CLWH эмнэлгийн зүгээс Гуанжу хот болон Өмнөд Солонгосын үзэсгэлэнт байгальтай газруудаар аялах хөтөлбөр бэлтгэн гаргасан.
Дэлхийн эрүүл мэндийн салбарт манлайлан удирдах лидерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр
“CLWH” эмнэлэг өнгөрсөн 19 жилийн турш өнөр өтгөн гэр бүл болон аз жаргалын төлөө олон талын аргуудыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Ялангуяа үргүйдлийн асуудалтай тулгарч буй гэр бүлүүдэд тусламж үзүүлэх зорилготой 10гаруй орны 70гаруй эмч мэргэжилтнүүдийг “CLWH” эмнэлэгт урьж, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, IVF-ET буюу үр шилжүүлэн суулгуулах шаардлагатай гэр бүлүүдэд тусламж, мэргэжлийн эмчилгээ үзүүлэх хэмжээнд мэргэжил эзэмшүүлэн бэлтгэж ирсэн. Түүнчлэн жил бүр “Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн” 2оюутанг “CLWH” эмнэлгийн тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгож мөн зуны амралтын хугацаанд Солонгосын “CLWH” эмнэлэгт урьж сургалтын хөтөлбөрт хамрагдуулах зэргээр анагаах ухааны салбарт ирээдүйн манлайлан удирдагч нарыг бэлтгэж ирсэн.
Алсын зайны зөвлөгөө долоо хоног бүрийн мягмар гаригт 15:00-16:00 PM
Үйлчлүүлэгч та бүхэнд сэтгэл ханамж болон найдвартай эмчилгээ үйлчилгээг хүргэхийн тулд алсын зайны зөвлөлгөөг өгч байна. Гадаад үйлчлүүлэгч нарын эмчилгээний зардал, хугацааг богиносгохын тулд эмчлүүлэгч бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээг сонгоход нэн тохиромжтой үйлчилгээний нэг мөн юм.