CLWH эмнэлэг нь 19 жилийн туршид үр шилжүүлэн суулгах ажилбар, нөхөн үржихүйн чиглэлээр эмчилгээ үйлчилгээг үзүүлсээр ирсэн.
Таньд асуух асуулт байгаа юу? Манай мэргэжилтнүүд таны асуултанд хариулахдаа таатай байх болно.
Мэргэжлийн координатор, зөвлөх нар таны эмчилгээний бүхий л явцад туслан анхаарах болно.
БНСУ-д эмэгтэйчүүд, үргүйдлийн салбартаа тэргүүлэгч CLWH эмнэлгийн Монгол дахь албан ёсны салбар болох Мон CLWH эмнэлгийн хамт олон та бүхэнтэй мэндчилж байна. Манай эмнэлэг 2000 оноос БНСУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл тодорхой амжилтуудыг гаргаж, олон зуун гэр бүлд аз жаргал өгч чадсан билээ. Энэ хугацаанд манай эмнэлгийг зорин очих монгол гэр бүлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байсан нь үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа асуудал монголчуудын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг илэрхийлж байлаа.
Тиймээс миний бие 2010 оноос эхлэн Монгол улсад ажиллаж, нөхөн үржихүйн эмч мэргэжилтнүүдэд зориулсан туршлага судлах сургалт, судалгаа шинжилгээний ажил, эмчилгээ, үйлчилгээг Монголын эмнэлгүүдтэй хамтран хийсээр 2017 оны 2 дугаар сарын нэгнээс эхлэн албан ёсны салбар эмнэлгээ Монгол улсад нээгээд байна.
Одоо ч БНСУ-д байрлах төв эмнэлгээсээ мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг Монгол дахь салбартаа байнгын болон түр хугацаанд ажиллуулж байна. Үйлчлүүлэгчдийн чин хүсэл, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлийн дүнд Монгол улс дахь салбар эмнэлэг маань үүд хаалгаа нээж, та бүхэнтэйгээ илүү ойртсондоо машид баяртай байна.
ДэлгэрэнгүйУмайд эр эс цацах ажилбар (IUI) нь тусгай ажилбараар ялган шүүж авсан хамгийн эрүүл, сайн хөдөлгөөнтэй шилдэг эр бэлгийн эсийг эмэгтэйн умайд цацах ажилбар юм.
ДэлгэрэнгүйЖирэмслэхэд хүндрэлтэй олон эмэгтэйчүүд тохирсон зөв эмчилгээний тусламжтайгаар жирэмсэлдэг. Энэхүү эмчилгээний нэг арга нь өндгөн эсийг олноор боловсруулах эмчилгээний арга юм
ДэлгэрэнгүйХагалгааны аргаар эмэгтэйн умайн гуурсан хоолойн наалдац болон өндгөвч, умайг эмчилэх боломжтой. Энэхүү хагалгааны аргын нэг бол дурангийн хагалгаа юм
ДэлгэрэнгүйЭмэгтэйн умайн хөндийн салтст давхаргыг умайн хөндий гэдэг. Умайн хөндий нь сар бүр эстроген болон прогестерон гормоны нөлөөнөөс өөрчлөгдөж байдаг
Дэлгэрэнгүй