Лаборатори
Эмнэлзүйн лаборатори
- Цусны ерөнхий шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
- Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
- Иммунологийн шинжилгээ
- Биохимийн шинжилгээ
- Гистологийн шинжилгээ
- Үтрээний наацын шинжилгээ
Иммунологийн шинжилгээ:
- Нөхөн үржихүйн дааврын шинжилгээ (E2, PRL, LH, FSH, P4, beta-HCG), Testosterone
- Цусаар дамжих халдварын шинжилгээ (HBsAg, HBsAb, Anti-HCV), (HIV, TPHA)
- Бамбайн булчирхайн дааврын шинжилгээ (TSH, total T3, total T4, freeT3, free T4), A-TPO, ATG)
- Витамин Д тодорхойлох шинжилгээ
- Өндгөвчний нөөц тодорхойлох шинжилгээ (AMH)
- Хавдрын маркерын шинжилгээ (CA-125, CA 72-4, CA 15-3, CA 19-9, AFP)
Биохимийн шинжилгээ:
- Элэг, цөсний үйл ажиллагаа
- Эрдэс бодисын солилцоо (Na, K, Ca, Fe, Mg, Cl)
- Өөх тосны солилцоо (T-Cholestrol, LDL, HDL)
- Сахарын шинжилгээ (Glucose, Insulin, C-peptide, HBA1C)
Андрологийн лаборатори
Эрэгтэй шалтгаант үргүйдлийг оношлох, эмчлэхэд хийгддэг хамгийн энгийн, чухал шинжилгээний нэг нь үрийн шингэний шинжилгээ юм. Манай лабораторид Солонгос улсад мэргэшсэн хамт олон үрийн шингэний шинжилгээг орчин үеийн, стандартад нийцсэн тоног төхөөрөмж, урвалж бодисуудыг ашиглан хийж байна.
Үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-аас 2021 онд гаргасан удирдамжийн дагуу дараах үзүүлэлтүүдээр үнэлдэг:
- Үрийн шингэний хэмжээ, физик, хими шинж чанарууд
- 1 мл үрийн шингэнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо
- Эр бэлгийн эсийн хөдлөх чадвар (Motility)
- Амьд эр бэлгийн эсийн эзлэх хувь (Viability)
- Эр бэлгийн эсийн морфологи
Дээрхи үзүүлэлтүүдээс гадна эрэгтэйчүүдийн шалтгаантай үргүйдлийг оношлоход нэн шаардлагатай дараах шинжилгээг хийдэг:
- Эр бэлгийн эсийн эсрэг үүссэн эсрэг бие тодорхойлох (Immunobead test)
- Фруктоз тест / Үр дамжуулах суваг бөглөрөлттэй эсэхийг тодорхойлох
Үр хөврөл өсгөврийн лаборатори
- Өндгөн эс соруулах ажилбар (OVUM PICK-UP)
- Үр тогтоолт хийх (FERTILIZATION)
- Үр хөврөл өсгөвөрлөх (EMBRYO CULTURE)
- Үр хөврөлийн тунгалаг бүрхүүлийг хайлуулах (ASSISTED HATCHING)
- Үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгах (EMBRYO TRANSFER)
- Бэлгийн эсүүд болон үр хөврөлийг хөлдөөх, гэсгээх ажилбар (CRYOPRESERVATION& THAWING)