Бидний тухай

Танилцуулга

БНСУ-д эмэгтэйчүүд, үргүйдлийн салбартаа тэргүүлэгч CLWH эмнэлгийн Монгол дахь албан ёсны салбар болох Мон CLWH эмнэлгийн хамт олон та бүхэнтэй мэндчилж байна.

Манай эмнэлэг 2000 оноос БНСУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл тодорхой амжилтуудыг гаргаж, олон зуун гэр бүлд аз жаргал өгч чадсан билээ. Энэ хугацаанд манай эмнэлгийг зорин очих монгол гэр бүлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байсан нь үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа асуудал монголчуудын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг илэрхийлж байлаа.

Тиймээс миний бие 2010 оноос эхлэн Монгол улсад ажиллаж, нөхөн үржихүйн эмч мэргэжилтнүүдэд зориулсан туршлага судлах сургалт, судалгаа шинжилгээний ажил, эмчилгээ, үйлчилгээг Монголын эмнэлгүүдтэй хамтран хийсээр 2017 оны 2 дугаар сарын нэгнээс эхлэн албан ёсны салбар эмнэлгээ Монгол улсад нээгээд байна.

Бид салбар эмнэлгийнхээ эмч, мэргэжилтэн, ажиллагсдыг Солонгос улсад дадлагажуулан сургаж, дагалдүулан ажиллуулж, сургалтад системтэйгээр хамруулан мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэлээ.

Одоо ч БНСУ-д байрлах төв эмнэлгээсээ мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг Монгол дахь салбартаа байнгын болон түр хугацаанд ажиллуулж байна. Үйлчлүүлэгчдийн чин хүсэл, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлийн дүнд Монгол улс дахь салбар эмнэлэг маань үүд хаалгаа нээж, та бүхэнтэйгээ илүү ойртсондоо машид баяртай байна.

Биднийг өнгөрсөн хугацаанд дэмжиж, итгэл үзүүлсээр ирсэн, цаашид ч хамтдаа байх эрхэм үйлчлүүлэгчиддээ дахин талархал илэрхийлье.

БУМ ЧЭ ЧОЙ
CLWH эмнэлгийн үүсгэн байгуулагч, хүний их эмч, А/У доктор

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол улсад үргүйдэл болон эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу чанартай хэрэгжүүлж, орчин үеийн тэргүүлэх технологийг ашиглан, мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн тав тухтай орчныг бүрдүүлэн, сэтгэл ханамж бүхий цогц үйлчилгээг үзүүлэхэд оршино.

ХЭТИЙН ЗОРИЛГО

Монгол улсын хүн амын өсөлт хөгжил болон үргүйдпийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол хүний онцлогт тохирсон арга, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлэх.

ЗОРИЛТ

  • Эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээг Солонгос улс дахь төв эмнэлгийн стандартын дагуу хэрэгжүулэх
  • Оношилгоо, эмчилгээний шинэ арга, аргачлалыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх
  • Эмбриологич эмч, лабораторийн судлаачид эмнэлзүйн албаны хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Мэс ажилбар болон мэс заслыг дэлхийн түвшинд хүрсэн чанартайгаар хийж гүйцэтгэх
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн эмнэлэг, их сургуулиудтай хамтран ажиллах, туршлага солилцох
  • БНСУ болон бусад орнуудын эмнэлэг, эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад харилцаагаа бэхжүүлэх, туршлага солилцож, мэргэжил дээшлүүлэх
  • Эмч, эмнэлгийн ажилчдыг эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын талаарх сургалтанд хамруулж,
  • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг байнга авч хяналт тавьж ажиллах